Автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой бол маргааш замын хөдөлгөөнд оролцохгүй
Автомашины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол бямба гарагт, сондгой бол ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан.
Захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Маргааш буюу нэгдүгээр сарын 30-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, нэгдүгээр сарын 31-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.



















