Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмжийн холын зайн туршилт амжилттай явагдлаа

Япон улсын эрдэмтдийн зохион бүтээсэн автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмж буюу дроны туршилтын үйл явц амжилттай болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмжийн холын зайн туршилт амжилттай явагдлаа
Автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмжийн холын зайн туршилт амжилттай явагдлаа. Зураг: МҮОНРТ

Япон улсын эрдэмтдийн зохион бүтээсэн автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмж буюу дроны туршилтын үйл явц амжилттай болжээ.

Фүкүшима мужийн Минами-Сона хотод тус төхөөрөмжийн холын зайн туршилтыг өнгөрөгч пүрэв гаригт хийсэн байна. Нисдэг төхөөрөмж нь цагт 43км цаг хурдалдаг ба түүхэндээ дэлхийн хамгийн анхны 10 км-ээс хол зайд хөөрсөн автомат жолоодлоготой төхөөрөмжөөр тодорч байгаа юм. Туршилтыг явуулахдаа төхөөрөмж дотор аягатай шөл хийсэн ба газраас 12 км зайтай хөөрчээ. Харин хөөрсөн газартаа 15 минутын дараа буцаж ирэхэд шөл асгараагүй байсан төдийгүй халуунаараа байсан байна. Минами-Сона хотын дарга Кацүнобү Сакура “Манай хотод зочлон ирсэн нисдэг төхөөрөмж судлаачдыг цаашид дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.

Хуваалцах