Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой

Зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор автотээвэр болон төмөр замын зорчигч тээврийн нэгдсэн тасалбараар зорчих боломжийг АТҮТ, УБТЗ хамтран хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой
Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой. Зураг: МҮОНРТ

Зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор автотээвэр болон төмөр замын зорчигч тээврийн нэгдсэн тасалбараар зорчих боломжийг АТҮТ, УБТЗ хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг УБТЗ болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгон, Баянзүрх зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазагийн билетийн кассаас худалдан авах боломжтойгоос гадна Автотээврийн үндэсний төвийн https://eticket.transdep.mn/, Улаанбаатар төмөр замын https://eticket.ubtz.mn/ холбоосоор онлайн захиалга хийх боломжтой юм.

Ийнхүү зохион байгуулалт хийснээр зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй байдлаар хүрэх боломж бүрдэж байна. Цаашид та салбар борлуулалтын нэгдсэн системийг улам боловсронгуй болгох шат дараатай ажлууд хийгдэх талаар албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах