Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автотээврийн салбарт евро стандартыг нэвтрүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олдржих Заычек тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Монгол улсын автотээврийн зохицуулалтын үйл ажиллагааг БНЧУ-ын арга туршлагыг үндэслэн сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг нэмэгд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автотээврийн салбарт евро стандартыг нэвтрүүлнэ
Автотээврийн салбарт евро стандартыг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олдржих Заычек тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Монгол улсын автотээврийн зохицуулалтын үйл ажиллагааг БНЧУ-ын арга туршлагыг үндэслэн сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг нэмэгдүүлэх Евро стандартын төслүүдийн талаар санал солилцсон.

Уулзалтын үеэр Элчин сайдын яамны төлөөлөгчид Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж, БНЧУ-д хийсэн ажлын айлчлалын үр дүнг сайшааж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрэгжүүлэх гурван төслийг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бол Дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол Улсад Евро стандартад нийцсэн хяналтын пост байгуулах, техникийн хяналтын үзлэгийн багаж, тоног төхөөрөмжийн явуулын лаборатори байгуулах зэрэг чухал төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд зам, тээврийн салбарыг шинэ шатанд гаргах ажилд нягт хамтран ажиллана” гэж онцолсон байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Хуваалцах