Автозам, барилгын ажлын явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа
Автозамын засвар, арчлалтын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай автозамуудыг улсын комист хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг таницуулахыг Зам, тээврийн са
Мэдээллийн алба

Автозамын засвар, арчлалтын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2013 онд баригдаж дууссан, ашиглалтад орсон чанарын шаардлага хангасан хатуу хучилттай автозамуудыг улсын комист хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг таницуулахыг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Арабын Эдийн засгийн хөгжлийн “Кувейтын сан”-гаас өгсөн зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу тухайн төслийн 40 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кей Би интернейшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийж гэрээ байгуулах, автозамын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаж чадаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг ажлыг 2-3 багц болгон хувааж, техник, ажиллах хүчний чадавхи сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг салбарын сайдад даалгалаа.


















