Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Автозамын салбарт 465.2 тэрбум төгрөгийн ажил хийж байна

Энэ онд автозамын салбарт нийт 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. 37 чиглэлд 1886 км автозам, найман хэсэгт 2040 метр урт гүүр баригдана. Улсын төсвөөс 76,8, Чингис бондоос 219,8, гадаадын зээл, тусламжаар 168,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж Зам, тээврийн дэд

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автозамын салбарт 465.2 тэрбум төгрөгийн ажил хийж байна
Автозамын салбарт 465.2 тэрбум төгрөгийн ажил хийж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд автозамын салбарт нийт 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. 37 чиглэлд 1886 км автозам, найман хэсэгт 2040 метр урт гүүр баригдана. Улсын төсвөөс 76,8, Чингис бондоос 219,8, гадаадын зээл, тусламжаар 168,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж Зам, тээврийн дэд сайд Х.Ержан “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээллээ.

2014 онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эдгээр ажлын явцын талаар, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох 133 км замын ажилд таван компани оролцож, ажлын явц 56,7 хувьтай байна. Хөвсгөл аймгийн 174,3 км замын ажил 50, Дорнодын 288,4 км замын ажил 67,8, Сүхбаатар аймгийн 177,9 км замын ажил 42, Завханы 294,1 км замын ажил 16,5 хувьтай, Говь-Алтай аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил 33 хувьтай байна гэж танилцууллаа.

Түлхүүр үг:Бүтээн байгуулалт
Хуваалцах