Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хэлэлцүүлнэ

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хэлэлцүүлнэ
Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хэлэлцүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан доорх автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарын үсэг зурахад бэлэн болгохыг түүнд даалгажээ. Тодруулбал:

-Баянхонгор-Алтай чиглэлийн 129.4 км,

-Алтай-Дарви чиглэлийн 165 км,

-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112.7 км,

-Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км,

-Мандал сум Зүүн хараа 15.8 км хатуу хучилттай автозаууд тус тус багтаж байна.

Хуваалцах