Автын ослоор 12 настай охин амиа алджээ
2014 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 19:40 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 29-167 тоот хашааг Фусо маркийн 1176 УБЗ улсын дугаартай ачааны автомашин дайрч гэрт байсан
Мэдээллийн алба

2014 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 19:40 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 29-167 тоот хашааг Фусо маркийн 1176 УБЗ улсын дугаартай ачааны автомашин дайрч гэрт байсан 42 настай С-ийг мөргөж гэмтээн 19 настай Б газар дээрээ амь насаа алдсан зам тээврийн ноцтой осол гарсан.

Өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдрийн 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг 7-н буудлаас 17-р сургууль руу явах замд буюу 5-н буудлын урд замд Hyundai Elentra маркийн 0023 СЭҮ улсын дугаартай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албаны машин явган зорчигч 12 настай охиныг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Эдгээр хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.




















