Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ой

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэжээ
Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор “Сэргийлнэ, Аварна, Тусална” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна.

Тус уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын 54 сургуулийн 126 сурагч оролцсон. Сурагчдын бүтээлээс шилдэг 43 бүтээлийг шалгаруулан 2025 оны хуанли болгон хэвлүүлжээ. Уг ураллдааныг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Гүүд Нэйборс Монгол Олон улсын байгууллагууд дэмжин ажиллажээ.

Хуваалцах