Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан реппер Д.Номинжин хамтлаг байгуулжээ

“The Diamonds” нэртэй хамтлагт нь “Ice Top” хамтлагийн дуучин Очироогийн охин Нандин-эрдэнэ, “Улаан туг” театрын жүжигчин Хангайгийн охин Индра нэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан реппер Д.Номинжин хамтлаг байгуулжээ
“Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан реппер Д.Номинжин хамтлаг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

“Авьяаслаг Монголчууд” шоунд таван настайдаа оролцож байсан бяцхан реппер охин Д.Номинжин хамтлаг байгуулжээ.

“The Diamonds” нэртэй хамтлагт нь “Ice Top” хамтлагийн дуучин Очироогийн охин Нандин-эрдэнэ, “Улаан туг” театрын жүжигчин Хангайгийн охин Индра нэгджээ.

Тэд саяхан “Айлын хүүхдүүд” бүтээлээ гаргасан бөгөөд уг дууных нь санаа нь эцэг эхүүд өөрсдийнхөө хүүхдүүдийг хангалттай магтдаггүй ч айлын хүүхдүүдтэй харьцуулж хүмүүжүүлдгийг шүүмжилсэн байна.

Мөн тэд удахгүй “Bubble gum”, “Winter” нэртэй уран бүтээлээ цацахаар бэлтгэж байгаа аж.

Хуваалцах