“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Э.Дашням шатахуун түгээгч болжээ
Тэрбээр бүсгүйчүүдийн краш хүртэл болтлоо олонд танигдсан ч өөрт оногдсон ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулан ийнхүү ажиллаж байна.
Мэдээллийн алба

“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчийн нэг Э.Дашням шатахуун түгээгч болжээ.

Тэрбээр бүсгүйчүүдийн краш хүртэл болтлоо олонд танигдсан ч өөрт оногдсон ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулан ийнхүү ажиллаж байна.
Энэ талаар тэрбээр “Өчигдөр Тасганы овоо дахь “Шунхлай”-н салбарт ажилласан. Зарим жолооч намайг “Өнөө дуучин залуу мөн үү” гэж хүртэл лавлаж асууж байсан. Мөн гоё ганган машин унасан залуус түгээгчтэй дээрэнгүй харьцдаг нь ч анзаарагдсан. Өмнө нь би ийм ажил хийж байсангүй. Яваандаа харилцагчид маань хэн хэнтэйгээ хүндэтгэлтэй хандах байх аа” гэсэн юм.


















