Аялагчдад хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг зөвлөж байна
Амралтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсаас Франц, Испани Улсад аялж буй зорчигчдын урсгал нэмэгдэж байгаатай уялдан олон нийтийн газар хулгайн гэмт хэргийн хохирогч болох нь сүүлийн сарын хэмжээнд эрс нэмэгдэж байна. Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн өөрийн болон эд зүйлийн аюулгүй байдла
Мэдээллийн алба

Аялагчдад хулгайн гэмт хэргээс сэрэмжилэхийг зөвлөж байна
Амралтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсаас Франц, Испани Улсад аялж буй зорчигчдын урсгал нэмэгдэж байгаатай уялдан олон нийтийн газар хулгайн гэмт хэргийн хохирогч болох нь сүүлийн сарын хэмжээнд эрс нэмэгдэж байна. Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн өөрийн болон эд зүйлийн аюулгүй байдлаа сайтар хангаж аялахыг хүсье.
Олон нийтийн газар явахдаа дараах зөвлөгөөг дагана уу.
1. Тээврийн хэрэгсэлд ил харагдахуйц зүйл үлдээхгүй байх
2. Баримт бичиг болон үнэ бүхий зүйлээ аль болох нэг дор авч явахгүй байх
3. Таны анхаарлыг татаж саатуулах гэсэн аливаа үйлдэлд анхаарал болгоомжтой байх
4. Монгол Улсаас ирэхээр төлөвлөж буй зочиддоо эрсдлийг анхааруулах
Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам


















