Аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэг бол Монгол
Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны нэгээр дахин шалгарав.
Мэдээллийн алба

Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны нэгээр дахин шалгарав.
Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьдтыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.
Манай улс 2016 онд “Ethical Traveler” сэтгүүлд аялахад тохиромжтой шилдэг 10 орны тавдугаарт бичигдэж байсан бөгөөд энэ жил хоёрдахь удаагаа 10-т багтаад байна. Мөн Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарчээ.
Харин 2014 онд “CNN” агентлаг тухайн онд заавал очих үзэх газрын тоонд Монгол улсыг оруулж байлаа.





















