Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” үзэсгэлэн боллоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг өчигдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” үзэсгэлэн боллоо
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” үзэсгэлэн боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг өчигдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Энэхүү хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлийн 442 ажлын байр зарлагджээ. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг танилцуулж, “Оюутны цагийн ажил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна.

Хөдөлмөрийн яармаг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөл бүрдэхээс гадна аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлж, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох томоохон арга хэмжээ болдог гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Хуваалцах