Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Аялал жуулчлалын 7 хоног" Улаанбаатар хотод болно

Чуулганд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-аас төлөөлөл оролцож, дараах сэдвийн хүрээнд нэгэн дээвэр дор чуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аялал жуулчлалын 7 хоног" Улаанбаатар хотод болно
"Аялал жуулчлалын 7 хоног" Улаанбаатар хотод болно. Зураг: МҮОНРТ

"Монголд зочлох жил 2023-2025" арга хэмжээний хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос энэ оны дөрөвдүгээр сарын 15-21-ний хооронд "TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Чуулганд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-аас төлөөлөл оролцож, дараах сэдвийн хүрээнд нэгэн дээвэр дор чуулна.

Тодруулбал, "GO MONGOLIA" аялал жуулчлалын чуулган, аялал жуулчлалын сургалтууд, бизнес өдөр ба B2B уулзалт, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын чуулган, аялал жуулчлалын олон улсын залуучуудын чуулга уулзалт, аялал жуулчлалын хөтөлбөр танилцуулах эвент арга хэмжээг зохион байгуулна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах