Аялал жуулчлалын баазуудыг нэмэгдүүлнэ
Манай улсын аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг болох Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт зургаан газарт гадаад болон дотоодын жуулчдыг татах зорилгоор аялал жуулчлалын бааз байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Манай улсын аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг болох Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт зургаан газарт гадаад болон дотоодын жуулчдыг татах зорилгоор аялал жуулчлалын бааз байгуулахаар болжээ.
Тус баазуудыг Зүүнговь сумын Нуурын хоолой, Ховд сумын Шаазгай нуур, Увс нуурын хөвөө, Хяргас нуурын хөвөө зэрэг газарт барих аж.
Өнгөрсөн жил тус аймагт барьсан Увс нуурын хөвөөн дэх аялал жуулчлалын гэр баазыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас 500 сая төгрөгөөр байгуулсан. Гэвч гэр баазын өмчлөлийн асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Тиймээс одоо барих аялал жуулчлалын баазуудыг хувийн хэвшлийнхнээр бариулахаар төлөвлөжээ.


















