Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн төслийг нээлттэй хэлэлцэнэ

ССАЖЯам Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг хуулийн төслийг салбарынхандаа танилцуулах, санаа бодлыг нь сонсох, тусгах, харилцан санал солилцох зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн төслийг нээлттэй хэлэлцэнэ
Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн төслийг нээлттэй хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

ССАЖЯам Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг хуулийн төслийг салбарынхандаа танилцуулах, санаа бодлыг нь сонсох, тусгах, харилцан санал солилцох зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг энэ сарын 9-ний өдрийн 14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэдэх Иргэний танхимд хийнэ. Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллөгчдийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12:00 цаг хүртэл ССАЖЯамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 213 тоотод бүртгэх юм байна.

Харин энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц. Гэрэлсайхантай 99043129, ажлын 311174 дугаарын утас болон tsgerelsaikhan@yahoo.com цахим хаягаар холбогдож болох ажээ.

Дашрамд өгүүлэхэд тус хэлэлцүүлэгт оролцох хүмүүс албан ёсны хувцастай, иргэний үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирэх учиртай хэмээн зохион байгуулагчдын зүгээс сануулж байгаа гэнэ.

Түлхүүр үг:Хуулийн төсөл
Хуваалцах