Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аялал жуулчлалын үндэсний чуулган “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр үргэлжилнэ

Аялал жуулчлалын үндэсний чуулганы хоёр дахь өдөр энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд болон шинээр сонирхогчдод зориулсан сургалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хийж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аялал жуулчлалын үндэсний чуулган “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр үргэлжилнэ
Аялал жуулчлалын үндэсний чуулган “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Аялал жуулчлалын үндэсний чуулганы хоёр дахь өдөр энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд болон шинээр сонирхогчдод зориулсан сургалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хийж байна.

Хамгийн их жуулчин авсан өнгөрсөн жилийн туршлагаасаа бид юун дээр алдаж оносноо тодорхойлсон.

Үйлчилгээ, урлагийн тоглолт, аяллын маршрут гээд юуг илүү сайжруулах вэ гэдгээ оролцогч талууд өнөөдөр хэлэлцэж байна.

Монголыг зорих жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах нь бидний эн тэргүүний зорилт байх ёстой.

Чиглэл бүрийнх нь сургалтын агуулгыг мэргэжлийн хүмүүс олон улсын туршлага санаан дээр харьцуулан мэдээлэл хүргэж байна гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч н.Цоморлиг ярилаа.

Mongolian National Radio · Аялал жуулчлалын үндэсний чуулган “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр үргэлжилнэ

Маргааш Монголын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй гадны хөрөнгө оруулагч нарт мэдээлэл түгээх “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр чуулган үргэлжилнэ.

Хуваалцах