Аялан тоглолтын талаар танилцуулна
Маргааш буюу гуравдугаар сарын зургааны баасан гарагт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд нийгэмд үйлчлэх “Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
Мэдээллийн алба

Маргааш буюу гуравдугаар сарын зургааны баасан гарагт 12 цагаас Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд нийгэмд үйлчлэх “Харш Баярт” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
Тус хурлаар “Харш Баярт” ТББ-аас хэрэгжүүлэх "Миний аялгуу-2" төслийн хүрээнд гуравдугаар сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолт болон 21 аймаг, 315 сум, мөн Солонгос, Япон, АНУ, Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа зориулж хийх аялан тоглолтын талаар танилцуулна.
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв
Утас: 300995, 99182236


















