Аян замдаа саадгүй, мэнд сайн явж ирэв үү
Жолооч та Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхээ сайтар шалгаарай.
Мэдээллийн алба

Жолооч та Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхээ сайтар шалгаарай. Учир нь Сар шинийн баярын өдрүүдээр ах дүү, хамаатан садан, гэр бүлээрээ өндөр настай ээмээ өвөө, аав ээждээ золгохоор машинтай бүхэн автомашинаа асааж алсын замд гардаг. Хайртай бүхнээ хамгаална гэдэг гагцхүү халдан ирэх халдлагаас гэж ойлгож үл болно. Тэднийгээ аюулгүй тээвэрлэж зорьсон газраа саадгүй, мэнд сайн хүргэнэ гэдэг нь жолооч таны эцсийн гол зорилго, хариуцлагатай байдалтай шууд холбоотой гэдгийг ямагт санаж байх нь зүйтэй.
Тиймээс жолооч та тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, улмаар зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байж техникийн тусламж дуудаж аюулгүй болсон үедээ хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх хэрэгтэйг ойлгоно уу!
Муу эвдрэлтэй автомашинаар зорчих нь амьнаасаа уйдсан явдал юм
Муу дугуйтай зорчих нь байнгын аюул дунд явж байгаатай адил юм.


















