Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх ажээ.
Мэдээллийн алба

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр ”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэхээс гадна Японы олон улсын хамтын ажиллагааны /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх ажээ.


















