Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна

Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна
Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу долоодугаар сарын 30. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон, http:// http://quiz.belenbai.mn/ сайтаар дамжуулан гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, эрсдэлээ шалгаж, аюулгүй байдлаа хангах чухал алхам юм.

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.

Хуваалцах