Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аюулгүй байдлын хяналтын ажилтнуудыг чадавхижуулж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын ажилтнуудыг чадавхижуулах хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдлын хяналтын ажилтнуудыг чадавхижуулж байна
Аюулгүй байдлын хяналтын ажилтнуудыг чадавхижуулж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын ажилтнуудыг чадавхижуулах хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Өчигдөр буюу 11 сарын 18-наас Төрийн ордонд эхэлсэн сургалт “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал: Парламентын байнгын хороодын үүрэг, хариуцлага”, “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба сайн засаглал” сэдвийн дор явагдаж байна.

Сургалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд, Байнгын хороодын зөвлөх, ажилтнууд Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвийн эрдэмтэн судлаачид, Гүрж, Катар, Киргизстан, Филиппин зэрэг улсын парламент болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож арга туршлагаа хуваалцаж байна. Сургалтын зорилго нь аюулгүй байдлын салбарын хяналтын чиглэлийн ажилтнуудыг чадавхижуулахад оршино.

Хуваалцах