Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулгүй байдлын үүднээс визгүй зорчих орны жагсаалтыг цуцлажээ

Өнгөрөгч 2014 онд Засгийн газраас манай улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг баталж байсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдлын үүднээс визгүй зорчих орны жагсаалтыг цуцлажээ
Аюулгүй байдлын үүднээс визгүй зорчих орны жагсаалтыг цуцлажээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2014 онд Засгийн газраас манай улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг баталж байсан. Гэвч нэгдүгээр сарын нэгнээс доорх 42 орны иргэд манай улсад визгүй зорчих эрхийг цуцлаад байна. Энэ нь ирэх долоодугаар сард манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотой юм. Тодруулбал, тус уулзалтын үеэр визгүй зорчиж ирсэн гадаадын иргэд ямар нэг гэмт халдлага гаргахаас урьдчилан сэргийлж байгаа аж.

Одоогоор хэдэн сар хүртэл энэхүү эрхийг цуцласан нь тодорхойгүй байгаа бөгөөд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын дараа эсвэл оны төгсгөлд уг 42 орны иргэдийн визгүй зорчих иргэдийн эрхийг сэргээх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал юм.

Нэмж мэдээлэхэд, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 орны 4000 гаруй төр засгийн төлөөлөгч оролцоно хэмээн тооцож байгаа юм.

Хуваалцах