Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхэллээ

Чингэлтэй дүүрэгт “ Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхлэлээ. Тодруулбал, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ихтэй эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлагатай газруудын нэг болох тус дүүргийн тавдугаар хорооны зарим байруудад хяналтын камер суурилуулж, мэргэжлийн харуул хамгаалалтын албадтай

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхэллээ
“Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэгт “ Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхлэлээ. Тодруулбал, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ихтэй эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлагатай газруудын нэг болох тус дүүргийн тавдугаар хорооны зарим байруудад хяналтын камер суурилуулж, мэргэжлийн харуул хамгаалалтын албадтай гэрээ байгуулан хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Уг төслийг цагдаагийн байгууллага санаачлан дүүрэг, хороодын Засаг дарга, сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугч иргэдийн дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр дээрэм, булаалт, залилан, орон байрны хулгай, орон сууцны зогсоол дээрээс автомашин болон автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд буурна гэж холбогдох албаныхан үзсэн байна.

Цаашид байрны гадна орчныг камержуулах, хөршийн холбоог сайжруулах зоилгоор “Сайн хөрш” төсөл арга хэмжээ хэрэгжих талаар мөн яригдаж эхэлжээ. Ингэснээр дээрх төслүүдийг Нийслэлийн бусад дүүрэг, хороодод хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьж байгаа аж.

Түлхүүр үг:“ Аюулгүй орц” төсөл хэрэгжиж эхэллээ
Хуваалцах