Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулгүй, осолгүй амьдрал таны гарт...

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 790 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 1 сая 400 мянга орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй, осолгүй амьдрал таны гарт...
Аюулгүй, осолгүй амьдрал таны гарт.... Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 790 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 1 сая 400 мянга орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог, мэргэжлийн ур чадварын түвшинээс ихээхэн хамааралтай гэж үздэг.

Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн жолооч болсон жилээр нь судалгаа хийхэд 0-5 жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг. Тэдний хувьд хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрмийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагдана. Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой ажээ.

Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох, маневарлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар, анхаарал нь харьцангуй суд байдагтай холбоотой юм. Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд 18-29 насны залуу хүмүүс зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг байна.

АЮУЛГҮЙ, ОСОЛГҮЙ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ...

Хуваалцах