Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
“Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 сургууль, 23 цэцэрлэгт гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Мөн багш, ажилчдад аюул ослоос урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулах тус арга хэмжээ есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах