“Аюулгүй тээвэр- Техникийн хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Дундговь аймгийн хэмжээнд он гарсаар орон нутгийн зорчих замд тээврийн хэрэгслийн ослын улмаас гэмтэж, нас барсан хүний тоо өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн хэмжээнд он гарсаар орон нутгийн зорчих замд тээврийн хэрэгслийн ослын улмаас гэмтэж, нас барсан хүний тоо өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тиймээс үүнтэй холбогдуулан аймгийн Автотээврийн төвөөс чиг үүргийн хүрээнд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” зорилгоор “Аюулгүй тээвэр- Техникийн хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа ажээ.


















