Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.25-2026.06.01) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Аюулт үзэгдэл, ослоос 14 иргэний амь насыг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.25-2026.06.01) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 130 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Нийт дуудлагын 96 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, долоо нь хүчтэй салхи шуурга, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах