Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар ажиллаж, 86 иргэний амь насыг авран хамгаалжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар ажиллаж, 86 иргэний амь насыг авран хамгаалжээ
Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар ажиллаж, 86 иргэний амь насыг авран хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 86 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Нийт дуудлагын 95 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурганы дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах