Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 49 суманд нийт 108 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 49 суманд нийт 108 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 1 нь ус цаг уурын гаралтай, 81 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай, 12 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах