Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.19-02.25 /нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 25-ны хооронд нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 2 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах