Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 78  удаагийн дуудлага бүртгэгдлээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, найман иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 56 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах