Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь хүчтэй салхи, шуурга, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь шар усны үерийн дуудлага байна.

Зам тээврийн ослын улмаас хоёр иргэн амь насаа алдсан бол аюулт үзэгдэл, ослоос долоон иргэн гэмтэж бэртжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах