Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах