Аюулт үзэгдэл, ослын тоо 13,2 хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 53, эрэн хайх, аврах ажиллагааны 13, нийт 66 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 25 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 72 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаал
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 53, эрэн хайх, аврах ажиллагааны 13, нийт 66 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 25 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 72 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 13,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн Онцгой комиссын Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хурал зургаадугаар сарын 25-ны өдөр хуралдаж, цаг агаарын урьдчилсан мэдээтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудад болзошгүй үер усны гамшгийн үед хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварт хяналт тавих, иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг бүх чиглэлээр хүргэх талаар үүрэг чиглэл өгсөн ажиллалаа” гэв.


















