Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ

БОУАӨЯ-аас 2024 онд улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектыг хяналт шалгалтад хамруулжээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ
Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ. Зураг: МҮОНРТ

БОУАӨЯ-аас 2024 онд улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектыг хяналт шалгалтад хамруулжээ.

Хяналт шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрч, 39 хувийг нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан ААН-д нийт 128 сая төгрөгийн торгох шийтгэл, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, гурван ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоон, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

ААН байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомж стандартын дагуу ажиллах хэрэгтэй анхааруулав.

Хуваалцах