Аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсэд анхааруулах дохио санамж байрлуулаагүй байна
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Хан уул хотхоны 3-р ээлжийн 16 давхар орон сууцны барилгын үйл ажиллагаа явуулж байгаа “Эм ай ар си” ХХК-нд иргэний гомдлын дагуу барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг 2019 оны 09 сарын 12-ны өдөр шалгахад:
Мэдээллийн алба

1. Нийтийн эзэмшлийн явган хүний замд үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсэд анхааруулах дохио санамж байрлуулаагүй, хамгаалалтын тоноглогдсон саравч хийгээгүй;
2. Ажилтан ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас өмсөөгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Шалгалт үргэлжилж байна.