Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азай буурлуудынхаа алдрыг мөнхөлнө

Монголчууд бидний эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн хамгийн том баяр сар шинийн баяр билээ. Тиймээс ч бид хотол олноороо энэ сайхан баяраар азай буурлуудаа, ээж, аавыгаа хүндэтгэн тэднийгээ баярлуулж, ёс төртэй тэмдэглэж ирсэн түүхтэй ард түмэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азай буурлуудынхаа алдрыг мөнхөлнө
Азай буурлуудынхаа алдрыг мөнхөлнө. Зураг: МҮОНРТ

Монголчууд бидний эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн хамгийн том баяр сар шинийн баяр билээ. Тиймээс ч бид хотол олноороо энэ сайхан баяраар азай буурлуудаа, ээж, аавыгаа хүндэтгэн тэднийгээ баярлуулж, ёс төртэй тэмдэглэж ирсэн түүхтэй ард түмэн. Энэ уламжлалаа даган, ирж буй сар шинийн баяраар "Онлайн Медиа" ХХК болон "Цогц Харилцаа" ТББ хамтран “Азай буурлуудынхаа алдрыг мөнхөлж бадраая!” уриан дор иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт Аав”, “Ачлалт Ээж”-үүдийг өргөмжлөх сайн үйлсийн аяныг зургаа дахь жилдээ өрнүүлж байгаа ажээ.

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд гадаадад болон Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай буурлуудаа /оршин суугаа газар нь/ ачлан өргөмжилж баярлуулах боломжтой гэнэ. Өргөмжлөлийг Монгол Улсын аль ч аймаг, хот, сум, дүүрэгт суугаа аав, ээжүүдэд гардуулах боломжтойгоос гадна Улаанбаатар хотод байгаа ачлалт аав, ээжүүдэд тухайн төвийн нийгмийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулдаг бол орон нутагт байгаа “Ачлалт Аав”, “Ачлалт Ээж”-үүдэд тухайн газрын сум, багийн удирдлагаар дамжуулан өргөмжлөлийг гардуулдаг уламжлалтай юм байна.

Хуваалцах