Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах зардал 515 тэрбум ам.долларт хүрчээ

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын зардал энэ онд 515 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Хойд Америкийн орнуудынхтай харьцуулахад бага боловч Европын орнуудынхаас их үзүүлэлт болж байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах зардал 515 тэрбум ам.долларт хүрчээ
Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах зардал 515 тэрбум ам.долларт хүрчээ. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын зардал энэ онд 515 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Хойд Америкийн орнуудынхтай харьцуулахад бага боловч Европын орнуудынхаас их үзүүлэлт болж байгаа аж. Энэ тухай Сингапурт өнөөдөр нээлтээ хийх "Имдекс" үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор "Экспериа Эвентс" компанийн захирал хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Түүний мэдэгдсэнээр сүүлийн 10 жилд Ази, Номхон далайн бүс нутаг батлан хамгаалах зардлаараа дэлхийд тэргүүлэх болсон байна. Мөн ирэх онд бүс нутгийн орнуудын цэрэг, тэнгисийн цэргийн хүчний зардал 60 хувиар буюу 107 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байгааг тэмдэглэн хэлсэн байна. Экспериа Эвентс компани нь Азийн кэвсэг техникийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч юм. Бүс нутгийн орнуудын батлан хамгаалах зардал нэмэгдэх болсон нь шинэ техник технологийг нэвтрүүлэх болсонтой холбоотой гэж салбарын мэргэжилтнүүд тодорхойлж байна.

"Имдекс" үзэсгэлэн худалдаа Сингапурт 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм. Энэ удаад дэлхийн 30 орны 230 гаруй компани тус үзэсгэлэн худалдаанд оролцох юм байна. Мөн Австрали, ЭНэтхэг, Хятад, Америк, Япон зэрэг 15 орноос байлдааны тээврийн гээд 22 хөлөг онгоц үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирээд байгаа аж.

Хуваалцах