Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо

Чуулга уулзалтад оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачлан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсрол

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо
Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалтад Монгол Улсын төлөөлөл багш нар оролцоод ирлээ. Өнгөрсөн сарын 19-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад Монгол, Филипин, Индонези, Малайзи улсуудын 300 орчим төлөөлөгч оролцсон байна. Энэ үеэр ЮНЕСКО-гийн шугамаар Ази, Номхон Далайн бүс нутагт 2012 оноос хойш хэрэгжүүлж буй Багш солилцооны хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид Багш солилцооны хөтөлбөрийн хүрээг тэлэх, бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Чуулга уулзалтад оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачлан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсролын хамтын ажиллагаа болсон" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Хуваалцах