Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал болно

Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал энэ сарын 25-27-нд манай улсад зохион байгуулагдахаар болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал болно
Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал болно. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурал энэ сарын 25-27-нд манай улсад зохион байгуулагдахаар болсон байна. “Боловсролын шинэчлэл ба инноваци” сэдвийн дор зохион байгуулагдах тус хуралд Ази, Номхон далайн 60 гаруй гишүүн орны инженер, эрдэмтэд оролцох бөгөөд Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтэн, мэргэжилтнүүдээс гадна Стэнфорд, Харвард, Массачусатсын технологийн их сургууль зэрэг дэлхийн тэргүүний их сургуулийн профессорууд оролцож судалгаа, туршлага, санал бодлоо хуваалцах аж.

Хуваалцах