Ази-Номхон далайн бүсийн орнуудын батлан хамгаалах зардал 515 тэрбум ам.долларт хүрнэ
Ази-Номхон далайн бүсийн орнуудын батлан хамгаалах зардал энэ онд 515 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ нь Хойд Америкийн батлан хамгаалах зардлаас бага ч Европоос илүү гэсэн үг юм.
Мэдээллийн алба

Ази-Номхон далайн бүсийн орнуудын батлан хамгаалах зардал энэ онд 515 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ нь Хойд Америкийн батлан хамгаалах зардлаас бага ч Европоос илүү гэсэн үг юм.
“Эксперия Ивэнтс” компанийн удирдлагын захирал Лэк Чэт Лам Сингапурт маргааш нээлтээ хийх Цэрэг-тэнгисийн техник, зэвсэглэлийн “Ай-Эм-Ди-И-Экс Асиа 2019” тусгай үзэсгэлэн, олон улсын бага хурлыг тохиолдуулан хийсэн хэвлэлийн хурлаар энэ тухай мэдэгдлээ.
Түүний хэлснээр Ази-Номхон далайн бүсийн орнуудын батлан хамгаалах зардал 10 жилийн дараа дэлхийд тэргүүлэх гэнэ. Ирэх жил бүсийн орнуудын цэрэг-тэнгисийн хүчний хэрэгцээ 60 хувиар өсөж, 107 тэрбум ам.доллараар нэмэгдэх юм байна. Батлан хамгаалах зардал өсөх нь шинэ технологи боловсруулж, нэвтрүүлэхтэй холбоотой гэж “Ай-Эм-Ди-И-Экс Асиа 2019”-г зохион байгуулагчид онцолж байна.
“Ай-Эм-Ди-И-Экс Асиа” нь Сингапур улсад хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 улсын 230 гаруй компани оролцохоор болжээ.


















