Ази, Номхон далайн эрчим хүчний аюулгүй байдлын форумд оролцов
Форумаар эрчим хүчний салбарын бодлого чиглэл, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн талаар хэлэлцэж, түүнээс гарсан үр дүнг Ази номхон далайн бүс нутгийн орнуудын төр засгийн бодлого тодорхойлогчдод санал зөвлөмж өгөх ажээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Төрийн департаментийн Ази судлалын товчоо, БНСУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн хүрээлэнгээс хамтран БНСУ-ын Сөүл хотноо зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын нэгний өдрүүдэд зохион Ази, номхон далайн эрчим хүчний аюулгүй байдлын форумыг зохион байгуулллаа.
Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн тав дахь удаагийн энэ форумд дэлхийн 60 гаруй орны төр засаг, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөгчид оролцсон ба манай улсаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцсон юм.
Форумын нээлтэд Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлж Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нээлттэй бодлогын талаар танилцуулж, олон улсын төлөөлөгчдийн тавьсан асуултанд хариулав.