Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ази, Номхон далайн Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 54 дэх хурлыг Монголд зохион байгуулна

Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн байгууллагуудын дарга, захирлуудын 52 дахь удаагийн хурал Филиппин улсын нийслэл Манила хотод болж ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ази, Номхон далайн Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 54 дэх хурлыг Монголд зохион байгуулна
Ази, Номхон далайн Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 54 дэх хурлыг Монголд зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн байгууллагуудын дарга, захирлуудын 52 дахь удаагийн хурал Филиппин улсын нийслэл Манила хотод болж ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.

Энэ удаагийн хуралд нийт 31 улс, 9 олон улсын байгууллагуудаас нийт 280-аад төлөөлөгч оролцжээ. Хуралдаан “Бүсийн нисэхийн аюулгүй ажиллагаа”, “Бүсийн нисэхийн аюулгүй байдал”, “Иргэний нисэхийн захирлуудын хурал” гэсэн гурван салбараар зохион байгуулагдаж агаарын навигаци, нисэх ба хүрээлэн буй орчин, агаарын тээврийн салбарын эдийн засгийн хөгжил, Ази, номхон далайн бүсийн төвөөс явуулж буй арга хэмжээ, хэрэгжилт, гэсэн сэдвээр ярилцсан байна.

Бүс нутаг дахь хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд “Нислэгийн журам зохиолт” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ хөтөлбөр анх 2009 онд хэрэгжиж эхлэхэд манай улс хамрагдаж, хүний нөөцөө чадавхижуулахад ихээхэн үр дүнгээ өгчээ. Хөтөлбөрийн 2 дугаар шат 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 онд дуусна. Дээрх хөтөлбөрийн эхний шатанд манай улс идэвхитэй гишүүнээр оролцож байсан бол 2 дугаар шатанд хэрэглэгч гишүүнээр орсон байна. Төслийн хүрээнд зохиогдсон хүний нөөцийг бэлтгэх сургалт, семинаруудад нийт 26 улсын 1200 орчим ажилтнууд хамрагджээ. Энэ нь манай улсын төлөөлөгчдийн хувьд хамгийн анхаарал татсан сэдэв байжээ. Тухайлбал, агаарын тээврийн зорчигч урсгал, хурдацыг хангасан нисэх буудлын үйлчилгээ, тэр дундаа зорчигч өөрөө бүртгэх бүртгэлийн систем, өөртөө үйлчлэх үйлчилгээний чиг хандлагын талаарх ярилцлага нь манай улсын Засгийн газраас тавьж буй зорчигчдод шуурхай үйлчилж, нэвтрүүлэх гэсэн зорилттой нийцэж байсан талаар төлөөлөгчид ярилаа.

Ази Номхон далайн иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 53 дугаар ээлжит хурлыг ирэх жил Шри Ланк улсын Иргэний нисэхийн ерөнхий газар зохион байгуулахаар товлогдож Филиппин улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) туг, хурал зохион байгуулах эрхийг Шри Ланк улсад хүлээлгэн өглөө. Харин 54 дэх удаагийн ээлжит хурлыг манай улс зохион байгуулах эрх аваад байна.

Эх сурвалж: Зам тээврийн яам

Хуваалцах