Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ази, Номхон далайн нислэгийн удирдагчид хуралдаж байна

Олон улсын Нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн Ази, Номхон далайн бүсийн 33 дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази, Номхон далайн нислэгийн удирдагчид хуралдаж байна
Ази, Номхон далайн нислэгийн удирдагчид хуралдаж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын Нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн Ази, Номхон далайн бүсийн 33 дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ хурал нь Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн хурлаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагад аюулгүй ажиллагаа болон үр ашгийг хэрхэн дээшлүүлэх вэ” сэдвээр хэлэлцэж байна. Хурлын талаар Монголын нислэгийн удирдагчдын холбооны тэргүүн Ё.Батнасан ингэж ярилаа.

Дашрамд дурдахад, олон улсын Нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн Ази, Номхон далайн бүсийн 33 дугаар хуралд 14 улсын 80 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурал гурван өдөр үргэлжилнэ.

Хуваалцах