Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно
Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, Кувейт Улсын иргэн Обайд Аль-Анзи удирдан зохион байгуулсан бөгөөд цаашид сар бүр онлайнаар хуралдаж тулгамдсан асуудлыг дор бүр нь шийдэж байхаа амлалаа.
Мэдээллийн алба

Азийн жүдогийн холбооны удирдах зөвлөл наймдугаар сарын 28-нд онлайнаар хуралдаж, жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх арваннэгдүгээр сарын 26-29-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ.
Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, Кувейт Улсын иргэн Обайд Аль-Анзи удирдан зохион байгуулсан бөгөөд цаашид сар бүр онлайнаар хуралдаж тулгамдсан асуудлыг дор бүр нь шийдэж байхаа амлалаа.
Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 15-17-нд Улаанбаатарт зохион байгуулахаар анх төлөвлөж, 20 гаруй орны 88 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байсан юм. Гэвч дэлхий дахинд тархаад буй коронавируст цар тахлын улмаас хойшлуулсан билээ.


















