Ази, Номхон далайн орнуудын жүдо бөхийн АШТ энэ сарын 6-9-нд болно
Тус тэмцээнд оролцох Казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол гаралтай Г.Отгонцэцэг багтаж байгаа бөгөөд 52 кг-ийн жинд барилдахаар мэдүүлгээ өгсчээ.
Мэдээллийн алба

Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо болно.
Тус тэмцээнд оролцох Казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол гаралтай Г.Отгонцэцэг багтаж байгаа бөгөөд 52 кг-ийн жинд барилдахаар мэдүүлгээ өгсчээ.
Тэрбээр 2019 оны “MASTERS QINGDAO” тэмцээнээс хойш олон улсын татамид гараагүй юм.
Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий хуваарийг орон нутгийн цагаар уншигч танаа хүргье.
4-р сарын 6, Мягмар
Эрэгтэй: 60 кг, 66 кг,
Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,
Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00
Нээлтийн ёслол - 16:00 - 17:00
Финалын барилдаан - 17:00 - 19:00
4-р сарын 7, Лхагва
Эрэгтэй: 73 кг, 81 кг,
Эмэгтэй: 63 кг, 70 кг,
Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00
Финалын барилдаан - 17:00 - 19:00
4-р сарын 8, Пүрэв
Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,
Эмэгтэй: 78 кг, +78 кг,
Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00
Финалын барилдаан - 17:00 - 19:00
4-р сарын 9, Баасан
Холимог Багийн барилдаан.
Нэг баг 6 хүнтэй (3 эрэгтэй, 3 эмэгтэй)
Эрэгтэй: 73 кг, 90 кг, +90 кг,
Эмэгтэй: 57 кг, 70 кг, +70 кг.
Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00
Финалын барилдаан - 16:00 - 18:00
Тэмцээн "Ковид-19" цар тахлын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулагдах аж.


















