Ази тивийн “Рагби 7” төрлийн аварга шалгаруулах тэмцээн бүс бүсээр зохион байгуулагдана
Ази тивийн “Рагби 7” төрлийн аварга шалгаруулах тэмцээнд рагбигийн 34 холбооны эрэгтэй, эмэгтэй баг оролцдог. Тус тэмцээнийг бүс бүсэд зохион байгуулах шинэ төлөвлөгөө гарсан байна.
Мэдээллийн алба

Ази тивийн “Рагби 7” төрлийн аварга шалгаруулах тэмцээнд рагбигийн 34 холбооны эрэгтэй, эмэгтэй баг оролцдог. Тус тэмцээнийг бүс бүсэд зохион байгуулах шинэ төлөвлөгөө гарсан байна.
Тодруулбал, Баруун бүсийн Цомын аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сард Ливанд, Өмнөд ба Төвийн бүсийн Цомын АШТ 10 дугаар сард Узбекистанд, Зүүн болон Зүүн Өмнөд бүсийн тэмцээн 11 дүгээр сард Тайландад зохион байгуулагдах бөгөөд Монгол Улс Зүүн болон Зүүн Өмнөд бүсэд багтдаг.


















