Азийн 16 орны худалдаа эрхэлсэн сайд нар Брунейд чуулж байна
Азийн 16 орны худалдаа эрхэлсэн сайд нар өчигдөр Брунейд чуулж байна
Мэдээллийн алба

Азийн 16 орны худалдаа эрхэлсэн сайд нар өчигдөр Брунейд чуулж, 2015 он гэхэд бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээг үр дүнд хүргэх тухай уулзалт хийж байна. Тус уулзалтанд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүд болох БНХАУ, БНСУ, Япон, БНЭУ зэрэг 16 орны төлөөлөгчид оролцсон байна. Тэд нийгэмлэгийн гишүүн улс орнуудын хооронд чөлөөт худалдааны татварыг үгүй болгох тухай асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ нь тэдгээр орнуудын гадаад худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж байгаа юм. Мьянмар улсын эдийн засаг, хөгжлийн сайд Кань Цзав эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь тус улсын хөрш зэргэлдээ орнууд болох Хятад, Энэтхэг рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох, худалдаагаа өргөжүүлэх олон талын боломжийг бий болгоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Малайзын худалдааны сайд Мастэпа Мухамед бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн яриа хэлэлцээ нь Номхон далай дамнасан чөлөөт худалдааны хэлэлцээ шиг өргөн хүрээг хамарч чадахгүй байгааг шүүмжилж, худалдааны татвар, үйлчилгээ, хөрөнгө оруулалт зэргээс гадна өөр бусад чухал сэдвүүдийг ч хөндөх хэрэгтэй гэдгийг сануулсан байна. Мөн БНХАУ-ын төлөөлөгч түүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Зүүн өмнөд азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн орнуудын төлөөлөгчид Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийг өргөжүүлэх зорилготой. АНУ-ын тэргүүлдэг Номхон далай дамнасан чөлөөт худалдааны хэлэлцээрийг Азид нөлөөллөө нэмэгдүүлэхээс болгоомжилж байна гэж үзэж байна.


















